Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Долдугаар сарын 12-нд баяр наадмаар үзүүрлэж тод сайхан гэдэг чимэг авсан. Тэрнээс хойш хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна. Хариу нь ирэхдээ таны биеэс предизин гэдэг эмийн бодис илэрсэн байна гэсэн. Ийм хариу ирж байгааг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж өөрөө хэлж байна.
Энэ эмний талаар ойлголтыг өгье гэж бодож байна. Энэ бол зүрхний эм байгаа. Аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг, эмчийн жоргүйгээр олгодог эм байгаа. Миний биеэс энэ эм илэрсэн.
Долоо удаа шөвгөрлөө. Бас бус тэмцээнд явж шинжилгээ өгч байсан. Нийтдээ 10 удаа допингийн шинжилгээ өгсөн байдаг юм байна. Энэ удаа илэрлээ гэхэд бөхийн салбар хороонд очиж уулзаад их гайхсан.
Их харамсч байна. Өнөөдрийг хүртэл энэ олон наадмуудад барилдахдаа үнэн шударгаар өдий зэрэгт хүрсэн. Өнөөдөр аптект 400 төгрөгөөр зарагддаг энэ эмийг уух шалтгаан надад байхгүй. Энэ эмийг би уугаагүй. Гэхдээ хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уулчлалт гуйж байна.
Миний зүрх цоо эрүүл. Надад энэ эмийг хэрэглэх шаардлага байхгүй. Би В сорьцын шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл А сорьцод өгсөн шинжилгээний дээжийг В-д явуулдаг. Тиймээс А, В сорьц зөрүүтэй гарах боломжгүй. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй.
Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж би ийм эм хэрэглэх шаардлага надад байхгүй.
Залуу бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж идэх юмандаа анхаараарай. Нэг ширхэг эмийг л миний ууж идэх юманд хольж өгсөн байх гэж бодож байна. Энэ эмийг уух шаардлага надад байхгүй. Гэхдээ миний биеэс илэрсэн нь үнэн болохоор барилдах эрхээ хасуулаад хариуцлагаа хүлээнэ" гэлээ.