Налайхын 20,9 км автозамд өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийнэ

2020 оны 9 сарын 142020-09-14
Налайхын 20,9 км автозамд өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийнэ

Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад  гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид  Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна.  Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг  Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо.

Налайхын автозамыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

2 өдрийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

5 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

6 өдрийн өмнө