А.Ариунзаяа сайд төрийн тамга хэрэглэх Засгийн газрын тогтоолыг зөрчжээ

2020 оны 9 сарын 172020-09-17
А.Ариунзаяа сайд төрийн тамга хэрэглэх Засгийн газрын тогтоолыг зөрчжээ

НХХЯ-ны сайд А.Ариунзаяа ажилтан, албан хаагчдынхаа төрсөн өдрийн мэндчилгээнд  төрийн  тамгыг дарсан асуудал шүүмжлэл дагуулж байна.

Тэрээр энэ асуудлаар цахим хуудаснаа " Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм. Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнтэй эд.

Уг нь гоё шүүмжлэл байна. Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ” гэжээ.

Харин Засгийн газрын тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-т :

“Монгол Улсын сайд нь Засгийн газрын гишүүний хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс санал оруулах, албан бичиг явуулахад Засгийн газрын тамгыг хэрэглэнэ” гэж зааж өгчээ. 

Харин яамныхаа ажилтанд төрийн өдрийн мэнд хүргэх нь сайдын эрхлэх асуудалд багтдаггүй бөгөөд Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс оруулж буй санал биш нь ч ойлгомжтой юм.

 

Санал болгох

С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2020.09.30) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хaйкенсийг хүлээн авч уулзав.

4 цагийн өмнө
"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

4 цагийн өмнө
Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

5 цагийн өмнө
Т.Доржханд: ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх энэ ажиллагааны ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэж хардаж байна

ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаар тус нам Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

6 цагийн өмнө