Time ТОЙМ: Айлчлал + хөл хорио + номын баяр

2020 оны 9 сарын 202020-09-20
Time ТОЙМ: Айлчлал + хөл хорио + номын баяр

Time.mn энэ долоо хоногийн онцлох тоймыг хүргэж байна.

1.    Айлчлалаар 700 сая юанийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийлээ.

Айлчлалаар Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх юм.

2.    Хил нээхгүйгээр хэвийн горимд шилжив

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хил нээхгүйгээр хэвийн горимд шилжих шийдвэрийг гаргалаа. Тодрулбал:

-  2020 оны 09 дүгээр сарын 16-наас Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрууд

-  2020 оны 09 дүгээр сарын 21-ээс Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг  тус тус хэвийн горимд шилжүүллээ

-  Хоёр настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна

-  Гэрийн тусгаарлалтын 14 хоног- ийг цуцлах зэрэг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.

3.    НИТХ-ын бүрэн эрхийн хугацааны хаалтын хуралдаан болов

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган болов. Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан.
Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. 

4.    Үндэсний номын баяр болж байна

Үндэсний номын баяр 28 дахь удаагаа  энэ сарын 18-20-нд  буюу Д.Сүхбаатарын талбайд “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриатайгаар болж байна.

“Номын баяр-бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн, “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, номын баатруудын театрчилсан тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

5.    Н.Батсуурь аварга допингийн хариугаа хүлээн зөвшөөрөв

Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудлаар тайлбар мэдээлэл хийж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хариу нь ирэхдээ таны биеэс предизин гэдэг эмийн бодис илэрсэн байна гэсэн. Ийм хариу ирж байгааг би хүлээн зөвшөөрч байна. Энэ бол аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр зарагддаг, эмчийн жоргүйгээр олгодог зүрхний эм байгаа. Миний биеэс энэ эм илэрсэн. Эмийг уух шалтгаан надад байхгүй. Энэ эмийг би уугаагүй. Гэхдээ хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уулчлалт гуйж байна. Энэ эмийг хэн нэгэн миний идэх юманд хольсон гэж би хардаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Санал болгох

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

24 минутын өмнө
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

33 минутын өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

1 цагийн өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

4 цагийн өмнө