Д.Болормаа: Нумгүй гутлаас болж хүүхдүүд хавтгай тавхай өвчнөөр өвчилж байна

2020 оны 9 сарын 182020-09-18
Д.Болормаа: Нумгүй гутлаас болж хүүхдүүд хавтгай тавхай өвчнөөр өвчилж байна

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хавтгай тавхай буюу эцэг эхээс удамшдаг өвчин нэмэгдэх хандлагатай байна. Энэ чухам ямар өвчин болох үүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Болормаагаас тодрууллаа.

-Хүүхдийн хавтгай тавхай өвчний талаар мэдээлэл өгөөч?

-Хүний хөлийн тавхай нумарч байх ёстой, гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хөлийн тавхай хавтгайрах өвчлөл нэмэгдэж байна. Хавтгай тавхай өвчин гэдэг нь хөлийн дотор талын нум үүсэхгүй байхыг хэлдэг. Энэ үзэгдэл бага насны хүүхдүүдэд хэвийн үзэгдэл ч засахгүй явсаар байвал тулгуур өвчний суурь болдог. Төрөхөөс эхлээд явж сурах хүртэл, тавхайн нум үүсээгүй байдаг. Тэрнээс цааш хөлд орж эхлэх буюу 8 сартайгаас 2 нас хүртэлх хугацаанд нум үүсдэг. Харин хүүхдийн тавхайд нум үүсэхгүй хавтгайрсан тохиолдолд 5-6 нас хүртэлх хугацаанд нум үүсгэж болдог. Товчхондоо бол эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилд ажиглалт хийж хөлийн тавхай хавтгайрч байвал эмчид хандах хэрэгтэй.

-Энэхүү өвчин үүсэх шалтгаан нь юу байна вэ?

-Ерөнхийдөө энэхүү өвчин нь удамшлын шинж чанартай байна. Мөн буруу хувцаслалтаас үүсч байна. Тухайлбал кет, пүүз гэх мэт хавтгай гутлаас үүдэлтэй байна. Эцэг эхчүүд зөөлөн ултай гэж сонгодог гутлууд хүүхдийн тавхайг хавтгайруулж байна.

- Эмчлэх боломжийн хувьд?

-Өвчнийг эмчлэх бүрэн боломжтой. Зургаан нас хүртэлх хугацаанд хүүхдийн хөлөнд нум үүсэж байдаг. Хэрэв хүүхдийнх нь хөл нумрахгүй байвал элс, зүлэг, хайрга дээр гишгүүлэх хэрэгтэй. Мөн дотроо нумтай гутал өмсгөх, дугуй унуулах хэрэгтэй байдаг.

-Хавтгай тавхай өвчнийг эмчлээгүйгээс ямар эрсдэл учрах вэ?

-Амь насанд халгүй ч, энэхүү өвчин тулгуур эрхтний суурь болж өгдөг. Эмчлээгүй тохиолдолд таргалах, өвдөг, нуруу, түнхэнд өөрчлөлт ордог.

-Хавтгай тавхай өвчнийг ажиглахаас өөрөөр яаж оношлох боломжтой вэ?

-Хамгийн энгийн арга гэвэл цагаан цаасан дээр хөлийн будаж гишгүүлэх байгаа. Нумтай хэсэг хоосон гарах ёстой. Харин хавтгай тавхайтай бол бүтэн ул харагдана.

 

Санал болгох

Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

8 минутын өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

1 цагийн өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

4 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

20 цагийн өмнө