Д.Сарангэрэл: Монголд ирэх жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ

1
2020 оны 9 сарын 182020-09-18
Д.Сарангэрэл: Монголд ирэх жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон.

Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавьж тус аймагт түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр эдгээр цогцолборуудын үзэл баримтлал, тавигдах үзмэр, дурсгалын зүйлс, холбогдох асуудлуудын талаарх төслийн сүүлийн хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, судалгааны багийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд "Монголын нууц товчоо" цогцолбор, Биндэр суманд "Их хуралдай" цогцолбор, Норивлон суманд "Шихихутаг" цогцолбор, Батноров суманд "Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө" цогцолбор, Бэрх тосгонд "Далд уурхайн музей" төслийг хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 19 сая долларын хөнгөлөлттэй зээлээр "Тогтвортой аялал жуулчлал" төслийн хүрээнд "Их эзэн Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборыг Дадал суманд байгуулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар дээрх цогцолборууд төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтад орох юм. 

Цогцолборууд баригдсанаар олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, багачуудад Монголын түүх, соёлыг үнэн зөвөөр таниулах, сурталчлах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Д.Сарангэрэл.jpg

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл "2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин хүлээж авсан. Энэ тоог дөрвөн жилийн хугацаанд нэг сая болгох зорилго тавин ажиллаж байна. Жуулчдын тоог нэмэгдүүлснээр хөдөө орон нутагт, ажлын байр нэмэгдэх давуу талтай. Одоогийн байдлаар 88 мянган иргэн аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. 

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг бүсчлэн хөгжлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлал, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилт тавьсан. Хэнтий аймагт томоохон зургаан том бүтээн байгуулалт хийнэ. Үүний нэг нь Бор-Өндөрт далд уурхайн музей байгуулна. Эзэн Чингис хааныхаа түүхэнд соёлын өвд суурилсан томоохон таван бүтээн байгуулалт хийнэ.

Тухайлбал,

  • Дадал суманд Их эзэн Чингис хаан цогцолбор,
  • Биндэр суманд Монголын эзэнт гүрэн их хуралдай,
  • Шихихутаг,
  • Монголын нууц товчоо гэсэн таван сайхан цогцолборыг байгуулна. 

Та бид Эзэн Чингисийн өлгий нутаг Монгол Улс гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл бид хоосон тал заагаад энэ бол Эзэн Чингисийн унасан газар байгаа юм гэж хэлдэг. Тэгвэл бид бодитоор түүхэнд суурилсан бүтээн байгуулалт хийснээрээ аялал жуулчлалынхаа салбараа дэмжих боломж бүрдэх юм. Төрийн дэмжлэгээр энэ байгууламжуудыг бий болгоод өгөхөөр дагаад манайд зочид буудлын цогц үйлчилгээ бий болох нөхцөл бүрдэх юм. 

2024 он гэхэд таван том байгууламжаа барьж дуусна. Эхнээсээ 2020-2021 оноос ашиглалтад орж эхэлнэ. Азийн хөгжлийн банзны хөнгөлөлттэй зээлээр шийднэ. Нийт өртөг нь 38 сая доллар. Үүний 50 хувь нь Хэнтий аймагт барих цогцолборуудад хөрөнгө оруулна" гэлээ.

М.Батбаяр.jpg

Соёлын дэд сайд М.Батбаяр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан цогцолборт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Одоогийн Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Монголын нууц товчооны олон түүхэн үйл явдал болсон байдаг. Тиймээс түүхэн аялал жуулчлалын үндэсний парк Хэнтий аймагт бий болно. Энэ нь гурван үе шаттай. Нэгдүгээр үе шат нь Чингис хааны төрсөн газар нутаг буюу Хэнтий аймгийн Дадал сум орчмын аялал жуулчлалын цогцолбор бүс нутаг. Хоёрдугаар үе шат нь Монголын нууц товчоог бичиж дуусгасан олон хаад язгууртныг хаан ширээнд залж байсан түүхэн өлгий нутаг буюу Хэрлэний хөдөө аралд төслийн хоёрдугаар үе шат эхэлнэ. 

Гуравдугаар үе шат нь Бурхан халдуны орчим гэсэн бүтээн байгуулалтууд юм. 

Энэ цогцолборууд маань түүхэн газар бий болж байгаа учраас түүхийг агуулсан музей үзмэрүүд байх ёстой. Музей гэдэг маань өөрөө соёлын болоод боловсролын орон зай"гэв.

 

Санал болгох

Төмөр замын 53 ажилтанд коронавирус батлагджээ

“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

10 цагийн өмнө
Төрийн байгууллагуудад хүний нөөцийн аудит хийнэ

Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар, Мерит төслийн захирал Jennifer Adams, төслийн баг, ЗГХЭГ, Удирдлагын академи, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, салбар зөвлөлийн удирдлагууд, судлаачид, эрдэмтдийн багийн 70 гаруй хүн оролцлоо.

12 цагийн өмнө
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 79 дуудлага ирүүлжээ

Амралтын өдрүүдэд 126 хүн эрүүлжүүлэгдэж, амгалан тайван байдал алдагдуулсан 89 дуудлага бүртгэгджээ

12 цагийн өмнө
Манайд улсад 100 мянган түргэвчилсан оношлуур бий

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

13 цагийн өмнө