Номын баярын шилдгээр С.Төрбурам, Б.Баясгалан, Н.Энэрэл нарыг шалгарууллаа

2020 оны 9 сарын 212020-09-21
Номын баярын шилдгээр С.Төрбурам, Б.Баясгалан, Н.Энэрэл нарыг шалгарууллаа

“Номын соёлт ертөнц” ТББ-ынхан 14 дэх жилдээ 28 дахь удаагаа Сүхбаатарын талбайд Үндэсний номын баярыг зохион байгууллаа. Энэ удаагийнх “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор гурав хоног үргэлжилсэн юм.

Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж байгааг зохион байгуулагчид хэллээ.

Энэ жилийн "Онцлох ном"-оор уран хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамын "Бодлын цөл" бүтээл шалгарсан.

Харин "Номын ертөнцийн гавьяатан"-аар Тагтаа паблишинг хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан тодров.

Мөн "Мэргэн уншигч"-аар номын зүтгэлтэн Н.Энэрэлийг тодруулсан байна.

Тэдэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн нэрэмжит "Мэргэн ном" цол олголоо.

 

Санал болгох

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

2 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

19 цагийн өмнө
Шунхлай компани “Fangyu” брэндийн тос, тосолгооны материалыг нийлүүлж эхэллээ

Газрын тосны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Shandong Qingyuan Petrochemical” группд харьяалагддаг “FangYu Lubricating Oil” компани нь  өнөөдрийн байдлаар Шаньдун мужийн Зибө, Лин И хотод газрын тосны үйлдвэрлэлийн томоохон цогцолборыг байгуулсан бөгөөд дэлхийд тэргүүлэх техник, технологийг ашиглан чанар стандартад бүрэн нийцсэн суурь тос, 100 гаруй нэр төрлийн тос, тосолгооны материалыг үйлдвэрлэдэг.  Уул уурхай, газар тариалан, аж үйлдвэр, зам тээвэр зэрэг салбарт өргөн ашиглагддаг, хэрэглэгчдийн найдвартай түнш юм.

20 цагийн өмнө
Нээлттэй Нийгэм буюу Соросын сангийн “хаалттай” зорилго юу вэ?

Дэлхийн олон оронд Соросын санг улс орны дотоод асуудалд хутгалдан оролцож байна хэмээн буруутгасаар ирсэн.

1 өдрийн өмнө