Дорноговийн цагдаагийн даргыг Сүлд чуулгын даргаар томилжээ

1
2020 оны 9 сарын 212020-09-21
Дорноговийн цагдаагийн даргыг Сүлд чуулгын даргаар томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/710 дугаартай тушаалаар цагдаагийн хурандаа Гантөмөрийн Эрдэнэбаатарыг “Сүлд” чуулгын даргаар томилжээ.

Томилгоотой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж чуулгын алба хаагчдад танилцуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын ОХЗБГХТХэлтсийн ахлах төлөөлөгч, ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газрын ахлах байцаагч, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст хэлтсийн дарга, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэлтсийн дарга, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

Санал болгох

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

7 минутын өмнө
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

16 минутын өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

1 цагийн өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

4 цагийн өмнө