Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

2020 оны 9 сарын 202020-09-20
Н.Төгсцогт өрсөлдөгчөө ялж, WBC холбооны аваргын бүсийн төлөө тоглохоор боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа өнөөдөр хийж Барбадос улсын тамирчин Кобиа Брийдигээр ялалт байгууллаа.

Ингэснээр тэрээр WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй боллоо.

Н.Төгсцогт тулааны сүүлийн үеүдэд илүүрхэж, 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор ялсан юм. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаанд 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болов.

Түүнд ялагдсан Кобиа Брийди 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулсан хүчтэй тамирчин байв. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болсон байдаг.

Санал болгох

Б.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн хариугаа бүгд хүлээн зөвшөөрчээ

Үндэсний бөхийн салбар хороо Үндэсий их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж, мэдээлэл хийлээ. 

23 өдрийн өмнө
Д.Батгэрэл гурван үе тулалдаж, ялагдал хүлээлээ

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо UFC-д тулалдаж буй Монгол Улсын анхны тулаанч Д.Батгэрэлийн тулаан өчигдөр боллоо.

23 өдрийн өмнө
Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Чандро Томар

Энэтхэгийн иргэн Чандро Томар 65 насандаа анх удаа буу барьж, энэ спортод эргэлт буцалтгүй оржээ.

1 сарын өмнө
ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр зодог тайллаа

Д.Түмэнбаяр 17 жилийн турш нийт 1242 шүүн явуулсанаас 277 нь дээд лигийнх, 170 нь футзалын дээд лигийн тоглолт байв. Хүн бүрийн сонгож хийгээд байдаггүй шүүгчийн ажиллыг хийхдээ 2014 онд Монгол улсын шүүгч, 2018 оны "Алтан шүгэл" шагналыг хүртэж, хоёр удаа дээд лигийн шилдэг шүүгчээр шалгарсан юм.

1 сарын өмнө