Өнөөдөр өглөө сургуулийн 40 автобус үйлчилгээнд гарлаа

2020 оны 9 сарын 212020-09-21
Өнөөдөр өглөө сургуулийн  40 автобус үйлчилгээнд гарлаа

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургууль руу өнөөдрөөс сургуулийн автобус үйлчилж эхэллээ.

Дээрх 35 чиглэлд 40 автобус явахаар болсон талаар өнгөрсөн баасан гарагт албаныхан мэдээлсэн юм.

“Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах, цаг хугацаа зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу. 

 

Санал болгох

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

4 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нарыг томилно

Орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, төслийн удирдагчаар Б..Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарыг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

1 өдрийн өмнө
“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

1 өдрийн өмнө
Гал түймэр гарч болзошгүй 1321 зөрчил дутагдлыг илрүүллээ

Хяналт шалгалтад  335 үйлдвэр, агуулахын барилга байгууламж хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 1321 зөрчил дутагдлыг илрүүлэн, хяналт шалгалтын явцад 448 зөрчлийг арилгуулсан.

1 өдрийн өмнө