Гурван жилийн ял сонссон Г.Солтаны давж заалдах гомдлыг хэлэлцэнэ

2020 оны 9 сарын 212020-09-21
Гурван жилийн ял сонссон Г.Солтаны давж заалдах гомдлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Г.Солтан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 29-нд гурван жилийн хорих, таван жилээр нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах ял шийтгүүлсэн. 

Тэрээр давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд гомдлыг нь маргааш буюу 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэх нь ээ.

Түүнийг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч,  2018 оны 05 дугаар сарын 14-ний А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд есөн зуун тавин сая төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон тул гэм буруутайд тооцсон байдаг.

Санал болгох

Жастын Ш.Батхүүд 8 жилийн ял оноож, Г.Алтанг цагаатгалаа

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.

6 өдрийн өмнө
Б.Баатархүү: Ухрах үйлдэл хийхдээ найз Б-гээ мөргөсөн

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б нь бие даагч М-ийг машинаар хөөж мөргөж хөнөөсөн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

13 өдрийн өмнө
Тагнуулын дэд хурандаа Болдбаатар гэж танилцан бусдыг залилдаг байжээ

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106", "92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна.

1 сарын өмнө
Гурван жилийн ял сонссон Г.Солтаны давж заалдах гомдлыг хэлэлцэнэ

Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авсан.

1 сарын өмнө