Номын баяраас тэдний "шүүрсэн" ОЛЗ

1
2020 оны 9 сарын 212020-09-21
Номын баяраас тэдний "шүүрсэн" ОЛЗ

Номын баяр бүрээр л хайж явсан "сувдаа" олсон мэт инээд цацруулсаар таардаг олон сайхан хүмүүс бий. Тэдний зарим нь надаас 50, 60 ах, эгч. Зарим нь миний найз нөхөд. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл болсон гурван эрхмийг энэ удаа онцоллоо. Гурав хоног үргэлжилсэн "Үндэсний номын баяр"-аас тэд ямар олзтой харьсан бол...

--------------------------------------------------------------------------

14.jpg

У.Чинзориг

Энэ удаагийн номын баяр урьдынхаасаа өргөн боллоо. Миний хувьд, ойролцоогоор 50 гаруй мянган төгрөгийн худалдан хийсэн. Ихэнх олзоо 1000-ийн номноос шүүрдсэн болохоор харьцангуй бага зардлаар арвин номтой боллоо.

  1. Эртний Грекийн аугаа их зохиолч Аристофаны “Лисистрата”(1967)
  2. П.Бадарч гуайн анхны ном “Морьд”(1969)
  3. Б.Явуухулангийн орчуулсан Гётегийн шүлгийн түүвэр(1975) 
  4. Х.Пэрлээ гуайн орчуулгаар Уильям Шекспирийн “Гамлет” (1977)
  5. Б.Догмидийн “Гал шарга”(1986)
  6. Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх” туужийн хоёрдугаар дэвтэр (1987) 
  7. “Хүүхдийн зохиолын онцлогууд”(1977)
  8. “Эргүүлэг”(1988)
  9. Урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Энэбиш гуайн “Хөгжим хэрхэн ойлгох вэ?”(1988)
  10. Д.Урианхай “Цээжний нөмөр”(1988)
  11. Л.Хүрэлбаатар багшийн “Сонгодог уламжлал, монгол яруу найраг”( 1989)
  12. П.Баярсайханы “Гэрэл гэгээг хүснэ”(1990)
  13. Н.Энхбаяр гуайн хөрвүүлсэн “Хатсан гар” Англи өгүүллэгийн түүвэр (1991) 
  14. Д.Батбаяр “Айсуй баярын зөн”(1990) зэрэг номууд бол үнэ цэнтэй, ховор бүтээлүүдэд тооцогдоно. 

Харин шинэ цагийн бүтээлүүдээс

  1. Г.Мэнд-Ооёо “Алтан Овоо”
  2. П.Батхуяг багшийн “Шинэ сэрэхүй”
  3. Л.Хасар “Зүг чиггүй гурвалжин”
  4. Ш.Уянга “Гандан уулын цэцэг”,
  5. Ц.Бавуудорж “Сарны шүлгүүд”, “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ”
  6. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн яруу найрагч М.Хангалын “Бороо орохын өмнөх өдөр”
  7. Оросын зохиолч Ерофеевийн “Москва-Петушки”
  8. Г.Гарсиа Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй”
  9. Чарльз Буковски “Шуудан хороо”
  10. Доктор профессор Н.Нансалмаагийн “Үгийн сан судлал”
  11. Доктор А.Мөнх-Оргилын “Монгол туужийн туурвилзүй” гэхчлэн олон ном худалдан авсан

--------------------------------------------------------------------------

12.jpg

Д.Дамдинжав

Би номын баярт 3 дахь жилдээ оролцож байна. Энэ жил гэхэд зөвхөн "Гол тоглогч" гурван цуврал бүтээл маань 10-аад сая төгрөгийн борлуулалт хийгдлээ. Энэ их том үзүүлэлт байх гэж бодогдож байна. Өөрөө харин 300 мянган төгрөгөөр ном авчээ. Онцлох номууд гэвэл, Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, С.Данзан, Богд хаан, Өндөр гэгээн Занабазар нарын тухай түүхэн судалгааны бүтээлүүд олж авлаа. Мөн нийтлэл болон яруу найргийн номууд зонхилон авав. Хамгийн таалагдаж буй нь Цог сэтгүүлийн 2 дугаар, Нэн шинэ үеийн яруу найраг гэх антологи байна даа.

--------------------------------------------------------------------------

13.jpg

С.Батзориг

Номын баярын оргил хэсэг бол 1000-ын ном 500 болох үес л дээ. Шороо дарсан ангилж ялгаагүй хайрцаг хайрцаг ном руу "идэш рүүгээ дайрах араатан мэт" шунган дайрах олны дундаас чухам оргил цагт л олзоо олсон билээ. Тэр нь Херман Хессегийн "Сиддхартха" байв. Сайн орчуулга нь гэж сайшаагддаг, Ду багшийн хянасан нь л даа. Мөн "Жаа ламын толгой"-г Оросоор нь, Марксын намтрыг Монголоор нь гэх мэтээр чамлалхаарүй олзтой. Тэрхүү хямд бараан дундаас энэхүү үнэтэй номуудыг олсондоо  өнөөдөр баярлаж сууна аа.

Санал болгох

Хачико 100 нас хүрлээ

Акитаинү үүлдрийн нэгэн бяцхан гөлгийг төрснөөс хэдхэн өдрийн дараа Токиогийн ойролцоо Шибүяа дүүрэгт орших шинэ эзнийд нь авчирсан байна.

3 өдрийн өмнө
Тамгагүй төр жүжиг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" гэж тоглолтыг цуцалжээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт 19-21-ны өдрүүдэд 3 хоног туршид Тамгагүй төр жүжгийг тоглохоор бэлтгэж байв

4 өдрийн өмнө
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

13 өдрийн өмнө