НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааны үеэр есөн төлөөлөгчийг шилдгээр шалгаруулав

2020 оны 9 сарын 172020-09-17
НИТХ-ын хүндэтгэлийн хуралдааны үеэр есөн төлөөлөгчийг шилдгээр шалгаруулав

Нийслэлийн ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо.  Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан.

Өнгөрсөн дөрвөн жилд Нийслэлийн ИТХ ээлжит болон ээлжит бус хуралдаанаа 42 удаа хуралдуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. 

Хүндэтгэлийн хуралдааны үеэр НИТХ-ын Ажлын албаны дүгнэлтээр есөн төлөөлөгчдийг шилдгээр шалгаруулав.

Хуралдаанд ажил хэрэгчээр оролцож, сонгогдсон тойрогтоо бүтээлчээр ажилласан төлөөлөгчдөөр:

  • Борхүүгийн Сүхбаатар
  • Цэндийн Баатархүү

Хурлын ажлын хороог ахлан, санал санаачлага гарган бүтээлчээр ажилласан төлөөлөгчөөр:

  • Лхагвасүрэнгийн Нарантуяа

Нийслэлийн иргэдийн талархлын хүлээсэн ажлуудыг зохион байгуулж, санаачлагатай ажилласан төлөөлөгчдөөр :

  • Дашнямын Мөнхжаргал
  • Чулууны Гантулга

Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг ахлан, санал санаачилга гарган ажилласан төлөөлөгчдөөр:

  • Нацагдоржийн Батсүмбэрэл
  • Цагааны Байгальмаа

Олон нийтийн ажиллагаа, зохион байгуулсан спортын арга хэмжээнд амжилт гаргасан төлөөлөгчдөөр:

  • Түмэндэлгэрийн Батцогт
  • Ёндонгийг Цацралтуяа

Санал болгох

Компьютерийн хэрэглээний программ, хэлний үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдана

“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа.

2 өдрийн өмнө
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

5 өдрийн өмнө
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлнэ.

6 өдрийн өмнө