Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

2020 оны 9 сарын 182020-09-18
Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болно.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус зөвлөлийн 2020 оны 3 дугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийнэ. 

Мөн “Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Санал болгох

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд 221 иргэн хамрагдаад байна

Аравдугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

1 өдрийн өмнө
Дүнг нь нэмсэн хүнсний талоныг он дуустал олгоно

Амьжиргааны төвшин доогуур өрхөд олгодог хүнсний талоныг 2013 оноос эхлэн 44325 өрхийн 240 мянган иргэнд өгдөг. Үүнээс насанд хүрсэн 124 мянган хүн байгаа.

6 өдрийн өмнө
Таван сая төгрөгийн гурван азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа

9 өдрийн өмнө
Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмнэ

Зудын эрсдэлт аймгуудаас мах экспортлох шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

1 сарын өмнө