Тагнуулын дэд хурандаа Болдбаатар гэж танилцан бусдыг залилдаг байжээ

2020 оны 9 сарын 242020-09-24
Тагнуулын дэд хурандаа Болдбаатар гэж танилцан бусдыг залилдаг байжээ

Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106", "92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна.

Санал болгох

Хөл хорио гатлуулах хуурамч бичиг баримт зарж залилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал заралсан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.

11 цагийн өмнө
Хошууч генерал Б.Хурц нарыг батлан даалтад гаргажээ

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

11 цагийн өмнө
Монголд 800 хятад авчирч гэмт бүлэг байгуулсан гэх хэргийг прокурорт буцаалаа

Тэднийг урьж авчирсан хүмүүс, зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнууд, орон байраар хангаж байсан хүмүүст холбогдох асуудлыг хуулийнхан шалгаж байгаа байх. Энэ хэрэгт гүйцэтгэх ажил явуулсан тул хэргийг нууцад хамааруулсан төдийгүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ч албаныхан хууль тогтоогчдод мэдээлэл өгөхөөс татгалзаж ирсэн.

13 өдрийн өмнө
Генерал Б.Хурц нарын гомдлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар болон бусад этгээдээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодуулж, дарамтлуулан хэрэг хүлээлгэсэн гэх  хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гомдлыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

1 сарын өмнө