ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

2020 оны 9 сарын 242020-09-24
ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 19.00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв. Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ДЦС-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо, шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар замын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Арваннэгдүгээр сард гэрээ нь дуусаж, замын ажлыг хүлээлгэж өгөх байсан ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгасан байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдсэн. Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болсон харагдаж байна. Өндөр өртөгтэй авто зам барьж байхад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийнхөө татварын хөрөнгөөр барьж буй замыг хайрлах хэрэгтэй” гээд өнөөдрөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

Санал болгох

Хурандаа Ц.Анхбаярыг Нийслэлийн Цэргийн штабын даргаар томиллоо

Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө.

16 цагийн өмнө
Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

21 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нарыг томилно

Орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, төслийн удирдагчаар Б..Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарыг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

2 өдрийн өмнө
“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

2 өдрийн өмнө