Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

2020 оны 9 сарын 252020-09-25
Нийслэлд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байна

Өнөөдөр НМХГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Тус шалгалтыг 2020 оны 4 сараас хийж эхлэсэн бөгөөд 10 сарын 15-ныг дуустал гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилнэ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 985 барилгад хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33, батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байгууллага байна.

Эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хяналбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22,700,000 төгрөг, 24 ААН байгууллагад 186,000,000 төгрөг, нийт 208,700,000 төгрөгийн шийтгэл ноогдууллаа.

Шалгалтын явцад буулгах шаардлагатай дүгнэлт гарсан 26 барилга байгууламжийн саналыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 7 барилга байгууламжийн захиалагч иргэн аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, Зөрчлийг арилгуулсаны дараа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой 92 барилга байгууламжийн саналыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус санал хүргүүлэхээр боллоо.

Санал болгох

Хурандаа Ц.Анхбаярыг Нийслэлийн Цэргийн штабын даргаар томиллоо

Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө.

17 цагийн өмнө
Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

1 өдрийн өмнө
Нийслэлийн Засаг даргын орлогч, төслийн удирдагч нарыг томилно

Орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, төслийн удирдагчаар Б..Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарыг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

2 өдрийн өмнө
“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

2 өдрийн өмнө