Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

2020 оны 9 сарын 252020-09-25
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

  • Нурсултан- Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 58 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэж ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан.
  • Есдүгээр сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 21-нд  Сөүлээс ирсэн 54 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 4-ний 82 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 33,
  • Тандалтын зорилгоор 24 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын сорьцыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, СБД, ХУД, СХД-ийн эмнэлгээс авсан. 
  • Төв аймагт тусгаарлагдаж байгаа 48 хүний шинжилгээ,
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 107 хүний шинжилгээ,
  • Үүрэг гүйцэтгэж буй эмч ажилтан нийт зургаан хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Ингэснээр COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 болжээ.

Мэдээллийн төгсгөлд COVID-19 вирусийн эм 10 жилийн дараа гарн агэсэн мэдээдэл ДЭМБ-аас хийсэн гэдгийг хэллээ.

Санал болгох

Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

8 минутын өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

19 цагийн өмнө
Шунхлай компани “Fangyu” брэндийн тос, тосолгооны материалыг нийлүүлж эхэллээ

Газрын тосны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Shandong Qingyuan Petrochemical” группд харьяалагддаг “FangYu Lubricating Oil” компани нь  өнөөдрийн байдлаар Шаньдун мужийн Зибө, Лин И хотод газрын тосны үйлдвэрлэлийн томоохон цогцолборыг байгуулсан бөгөөд дэлхийд тэргүүлэх техник, технологийг ашиглан чанар стандартад бүрэн нийцсэн суурь тос, 100 гаруй нэр төрлийн тос, тосолгооны материалыг үйлдвэрлэдэг.  Уул уурхай, газар тариалан, аж үйлдвэр, зам тээвэр зэрэг салбарт өргөн ашиглагддаг, хэрэглэгчдийн найдвартай түнш юм.

20 цагийн өмнө