СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

2020 оны 9 сарын 252020-09-25
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд 07.00-20.00 цагийн хооронд явуулна. УИХ-ын сонгууль зохиогдохтой зэрэгцээд сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн. Сонгуулийн зохион байгуулалтанд 21 мянга 234 хүн ажиллана. Үүн дээр нэмээд цагдаагийн албан хаагч, улсын бүртгэлийн ажилтнууд нэмэгдэнэ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын 816 мандатад 1901 хүн өрсөлдөнө. Сумын ИТХ-ын 7062 мандатад 14388 нэр дэвшигч өрсөлдөнө. Дүүргийн 291 мандатад 696 нэр дэвшигч өрсөлдөнө.

Сонгуулийн санал авах цаг богиноссон. Өмнө нь өглөө 07.00 цагаас орой 22.00 цаг хүртэл санал авдаг байсан бол энэ удаад 20.00 цагт хаахаар болсо. Тиймээс иргэд санал хаах цагийг анхаарах хэрэгтэй.

Өмнө нь 2 мандаттай тойрогт заавал 2 хүнд саналаа өгч байж хүчинтэйд тооцогддог байсан бол одоо саналаа огт тэмдэглэхгүй байж болно, нэг хүнд ч саналаа өгч болно. Саналыг хүчинтэйд тооцно" гэсэн мэдээллийг өгөв.

Санал болгох

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

28 минутын өмнө
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хурлаар Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр болох Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 

2 цагийн өмнө
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах санал гаргалаа

УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ.

2 өдрийн өмнө