Намрын өнгө төрхийг харуулсан үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

2020 оны 9 сарын 222020-09-22
Намрын өнгө төрхийг харуулсан үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

“Spirit of Gobi” нэртэй говийн мөн чанарыг харуулсан үзэсгэлэнг нэг сарын өмнө электроник хөгжим болон дүрслэх урлагийн уран бүтээлчид хамтран Дундговь аймгийн Цагаан суваргад гурван хоногийн турш дэлгэсэн. Тэгвэл энэ үзэсгэлэн маргаашнаас MN Tower-т нээгдэнэ. 

Энэ үзэсгэлэнд 16 уран бүтээлчийн 20 гаруй бүтээл гарах юм. Уран бүтээлчид Цагаан суваргад очиж говийн салхийг хэрхэн мэдэрснээ үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулан хүргэж байна.  Тухайлбал Цагаан суваргын элс, шороогоор хийж, салхины сэвшээнд байгаль өөрөө өнгө будгийг урлажээ. Үүнээс гадна байгалийн тогтоц, өнгө төрхийг тэд үзэгчдэд бодитоор мэдрүүлэхийг зорьж байна. Энэхүү үзэсгэлэн нэг сарын турш үргэлжилнэ.

Санал болгох

Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

18 өдрийн өмнө
Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын ONE music Production артист Ч.Мишээлийн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд гарчээ.

1 сарын өмнө
Жастин Бибер Бенни Бланкотой хамтран шинэ уран бүтээл хийжээ

Жастин Бибер Бенни Бланкотой хамтарсан “Lonely” нэртэй шинэ уран бүтээлээ өнөөдөр олон нийтэд цацлаа.  

1 сарын өмнө