Лондонд зохиогдож буй кино фестивальд улсаа төлөөлөн "The Woman" оролцож байна

2020 оны 9 сарын 232020-09-23
Лондонд зохиогдож буй кино фестивальд улсаа төлөөлөн "The Woman" оролцож байна

"Choi Hainzan" фильм продакшны анхны уран бүтээл "The Woman" уран сайхны кино энэ оны долдугаар сард онлайнаар нээлтээ хийсэн билээ. 

Нээлтээ хийсэн даруйдаа БНСУ-ын Сөүл хотод зохиогдож байгаа CAFF 2020 кино фестивальд оролцож, анхны шагналаа хүртэж байсан юм. Харин одоо Их Британи улсын нийслэл Лондон хотноо жил бүр зохиогддог “International British Film Festival” кино наадам, яармаг худалдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа аж.

Тодруулбал, "Шилдэг найруулагч", "Шилдэг эмэгтэй гол дүр" "Шилдэг туслах дүр" "Шилдэг бүрэн хэмжээний кино" төрлүүдэд өрсөлдөж байгаа бөгөөд шагналын эзэд энэ сарын 25-нд тодрох гэнэ.

 

 

Санал болгох

Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

18 өдрийн өмнө
Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын ONE music Production артист Ч.Мишээлийн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд гарчээ.

1 сарын өмнө
Жастин Бибер Бенни Бланкотой хамтран шинэ уран бүтээл хийжээ

Жастин Бибер Бенни Бланкотой хамтарсан “Lonely” нэртэй шинэ уран бүтээлээ өнөөдөр олон нийтэд цацлаа.  

1 сарын өмнө