"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

2020 оны 9 сарын 252020-09-25
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно

"Festival Orchestra" /баярын найрал хөгжим/ Дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг бөгөөд олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох "UB Festival Orchestra"-ын эхний тоглолт 2020 оны есдүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт Хүн театрт болно.

"Улаанбаатар Фестиваль оркестр" нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм. Тус найрал хөгжим нь БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуяг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын Коисерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Улаанбаатар Фестиваль оркестр 2020"-д оролцож байна.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Санал болгох

"Нийслэл хүүхэн" ОАУСК бямба гарагаас эхлэн NTV-ээр үзэгчдийн хүртээл болно

Гол усандаа харамчаараа алдартай Батдоржийн багын найз Сэнгээ зуны дэлгэр цагийг тааруулан хөдөө нутгийн гэрт нь зочлон ирснээр киноны хөгжилтэй, адал явдалтай үйл явдлууд эхлэх болно.

11 өдрийн өмнө
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” реалити шоу 2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.

20 өдрийн өмнө
Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

3 сарын өмнө