Их Британийн Олон улсын кино наадамд "Босго Филм"-ийн "Дурсаж Яваарай" уран сайхны кино оролцож, "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ.
Тодруулбал, уг кино нь өнгөрсөн тавдугаар сарын 24-нд дижитал хэлбэрээр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан байна.
Сонируухуулахад, “Дурсаж яваарай” кино нь 2021 онд олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад байгаа аж.