"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

2020 оны 9 сарын 302020-09-30
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нүүрс тээвэр хийсэн жолооч нар 14 хоног тусгаарлагдаж буй.

"Тээвэрчдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгон бууруулах шаардлагыг УОК-т хүргүүлж байна"

Энэ талаар “Тээвэрчдийн гэргий нарийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Туул ”Нүүрсний экспортын тээвэрлэлтийг хийж буй тээвэрчид 60-90 хоногийн турш кабиндаа тусгаарлагдаж байгаа ба нэг жолооч 90-100 гаруй хоног гэртээ харьж чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна.

Эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй нөхцөлд буюу кабинд нь удаан хугацаагаар тусгаарлаж байгаа нь жолооч нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тусгаарлалтын дэглэмд байх хугацаандаа амь насаа алдсан тохиолдол ч гарч байна. Онцгой дэглэмийн үед тав зургаан тээвэрчин амь эрсэдсэн. Хорио цээрийн дэглэмийн үед нэг ч сэжигтэй тохиолдол, халдвар илрээгүй нь тус бүс нутаг халдварын голомт биш гэдгийг нотлон харуулж байна.

Иймээс хорио цээрийн дэглэмийг нийтээр нь бууруулсан байгаа энэ үед тээвэрчдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгож бууруулан, гэрт нь хариулж хяналтгүйгээр тусгаарлах шаардлагыг Улсын Онцгой комисст хүргүүлж байна” гэв.

Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол холбоогоороо нийлж, аравдугаар сарын 2-ноос эхлэн дараагийн шатны арга хэмжээг авч эхлэх бөгөөд богинын тээврийнхэн нэгдэж ажил хаялт зарлах аж.

"Богинын тээврийнхэн ажил хаялт зарлахаа мэдэгджээ"

Тус мэдээллийн үеэр амиа алдсан жолооч нарын ар гэрийнхэн мэдээлэл хийсэн юм.

Амиа алдсан жолоочийн эхнэр Г.Алтанбат" Миний хань 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр улсын онцгой бүс нутагт тээвэр хийж байхдаа харамсалтайгаар нас барсан. Гашуунсухайт боомт дөнгөж өнгөрөөд явж байхдаа том гурван нүх рүү орж амь насаа алдсан. Нүүрс чинь өөрөө гараад явчихгүй шүү дээ. Хүн тээвэрлэдэг. Ихэнх хүн тээврийн жолоочдыг хүний ёсоор хүндэлдэггүй. Гэтэл тэд чинь маш олон тонны ачааг ачиад явж байгаа хүмүүс шүү дээ. Миний ханын амь насаа алдсан хэсэг хил гааль, УОК, БХЯ, яг аль газар харьяалагддаг юм байгаа юм. Бүү мэд. Улсын онцгой оббъект байтал зам харгуйг нь янзалчихгүй. Би нөхрийнхөө амь насыг эцэсээ хүртэл тэмцэнэ"гэв.

 

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жавзансүрэн “Урд хилээс хэдэн халтар жолооч орж ирээд өвчин тараах юм шигээр ард түмэнд битгий буруу ойлголт төрүүлээч. Жолооч нар машиндаа суугаагаараа хонож, эсвэл арын жижиг зайндаа хагас дутуу нойртой унтаж яваад нүүрс тээврээ хийчихээд, ор дэргүй хүйтэн шалан дээр, ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар хоригдож тусгаарлагдахын оронд холбогдох шинжилгээгээ өгөөд, боломжтой нь гэртээ хэд хоног  ирж тусгаарлагдаад буцаад ажилдаа явах боломжтой.

Тусгаарлаж эрүүл мэндийг нь хамгаалж байна гэчихээд илүү хүнд нөхцөл байдалд оруулж байна. Саяхан Ерөнхий сайд боомт дээр очиход бид уулзах гээд очсон боловч Ерөнхий сайд дээгүүр нисээд уулзаж чадахгүй зөрчихсөн. УОК-ын дарга Я.Содбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян та нар жолооч нарын оронд өөрийгөө тавиад үз" хэмээн хэлэв. 

Санал болгох

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

18 цагийн өмнө
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

18 цагийн өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

18 цагийн өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

21 цагийн өмнө