Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

2020 оны 9 сарын 302020-09-30
Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дээрх аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг аравдугаар сараас эхлэн зургаагаас доошгүй сарын хугацаанд бэлтгэж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх санал гаргалаа.

Хуралдаанаас хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа. 2020 оны нэмэлтээр экспортлох стратегийн хүнс болох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг дөчин мянган тонн хүртэл байхаар тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд зөвлөлөө. 

Монгол Улсын 2020-2021 оны хүйтэн улирлын төлөв байдлыг үндэслэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжтэй хамтран шуурхай зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо хэмээн Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилж эхэлжээ

Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.

17 цагийн өмнө
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа

17 цагийн өмнө
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

18 цагийн өмнө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

20 цагийн өмнө