Соёлын төв өргөөнд "амьдардаг айлууд"

2020 оны 10 сарын 12020-10-01
Соёлын төв өргөөнд "амьдардаг айлууд"

“Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулахыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр салбарын сайд болон агентлаг, хотын дарга нарт даалгажээ.

Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн ард түмэн барьж, 1988 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр монголчуудад бэлэглэж байсан уг барилга нь нийт 15000 ам.дөр. метр талбайтай бөгөөд нийслэлийн болон төрийн өмчит байгууллагууд, хувийн хэвшлүүд дотор нь үйл ажиллагаа явуулдаг.

Хэрэв Соёлын төв өргөөг төрийн өмчид шилжүүлэхээр бол уг барилгыг түрээслэн, үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшлүүдийг яах вэ, төрийн өмчит болгосноор бидэнд ямар давуу тал бий болох гэсэн асуудлууд яригдах нь зүйн хэрэг. Юун түрүүнд бид СТӨ-нд одоо хэчнээн байгууллага түрээс төлж байгааг тодруулахаар тийш зорилоо.

Тус барилгын А корпуст СТӨ, Монгол Улсын филормони, Evseg, Монголын театрын музей байдаг аж. Харин В корпуст Сод монгол групп, Хүүхдийн төв номын сан, Уран зургийн галерей, Andorra караоке байдаг бол Г корпус буюу 12 давхар захиргааны барилгад Монгол Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөл, Асгаттрейд мед, Фото студи, Ёкозунанэт ХХК, Honorary consulate of Albania, Chimee studio, Олон улс судлалын холбоо, Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын шинжлэх ухааны академи, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Нийслэл дэх төрийн аудитын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Орон сууцны дэд бүтцийн газар, нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Бэлчээрийн менежмент төслийн нэгж ОНӨТҮГ гээд олон байгууллага байлаа. Эдгээр байгууллагуудын ихэнх нь түрээс төлдөг аж. 

Түрээс төлдөг хувийн хэвшлүүд:

Q1.jpg
q3.jpg
q4.jpg
q5.jpg

Бид ажлаас гарахын өмнө Соёлын Төв Өргөөний захирал, МУУГЗ Б.Байгалмаатай холбогдсон боловч хуралтай байна хэмээн утсаа салгасан юм. Бид СТӨ-нд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай танилцаж дуусаад түүнтэй дахин холбогдох гэж үзсэн боловч урьдын адил хуралтай байна гэсэн хариу өгсөн юм.

Үүний дараа бид СТӨ-г нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах үүрэг даалгавар авсан Хотын дарга болон Соёлын сайд нараас зарим зүйлийг тодруулахаар хэвлэлийн төлөөлөгчидтэй нь холбогдлоо.

Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч Д.Эрдэнэсувд “Манайх саяхан байгуулагдсан учир яг яах талаар сайн мэдэхгүй байна. Нийслэлийн соёл урлагийн газраас асуу” гэсэн юм.

НЗДТГ-ын ХМОНХХ-ийн төлөөлөгч С.Саранзаяа “Сонгууль эхэлчихсэн хотын дарга гадуур яваа. Тэглээ ч манайх тодруулга өгөхгүй. Наад асуудлаар чинь Нийслэлийн соёл урлагийн газар мэдээлэл өгөх байх” гэв.

Ингээд бид Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй холбогдлоо. Тэрээр “Нийслэлийн өмчийн харилцааны газраас асуу” гэсэн хариултыг бидэнд өглөө.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газар “Дарга нар судалсны дараа үүрэг чиглэл өгөх байх. Хэрэв төрийн өмч болгох шийдвэр гарвал, Нийслэлийн өмчөөс хасагдана. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар л зохицуулалт хийнэ. Хэрэв Соёлын хотхоны зориулалтаар ашиглах бол соёл урлагийн салбарт хамааралгүй хувийн хэвшлүүд талбайгаа чөлөөлж таарна байх” гэсэн юм.

Санал болгох

ШҮҮХ | Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьлаа

яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

5 цагийн өмнө