Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй "НОМАД" бондоор сольж арилжааллаа

3
2020 оны 9 сарын 292020-09-29
Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй "НОМАД" бондоор сольж арилжааллаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. 

Номад бонд нь 600 сая ам.долларын хэмжээтэй, жилийн 5.125 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай бонд юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажлыг хийж байна.

2016 онд гаргасан Мазаалай бонд жилийн хүү 10.075 хувь,
2012 онд гаргасан Чингис хаан бонд 5.125 хувийн хүүтэй.

600 сая ам.долларын Номад бондоор дээрх хоёр бондыг сольж арилжаалсан гэсэн үг.

Бид бондын хүүнд 203 сая 100 мянган ам.долларыг төлдөг. Номад бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлнө. Жилд 70-аад тэрбум төгрөгийг хэмнэж байна гэсэн үг.

2021 онд бондын төлбөрт 500 сая ам.доллар төлөх байсныг 120, 130 хавьцаа болсон.

2022 онд 1 тэрбум төлөх байсныг одоо ойролцоогоор 800 сая ам.доллар төлнө.

Нэг тэрбумаар, 500 саяар төлөх байсныг 4 жилд 400, 500-аар нь төлөөд дуусгах юм. Жилд төлөх хэмжээ эрс буурч байна гэж болно. Төлбөрийг бүгдийг нь жигдлээд эдийн засаг болон төсөвт ачааллах ачааллыг буруулж байна" гэлээ. 

Санал болгох

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд 221 иргэн хамрагдаад байна

Аравдугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна.

1 өдрийн өмнө
Дүнг нь нэмсэн хүнсний талоныг он дуустал олгоно

Амьжиргааны төвшин доогуур өрхөд олгодог хүнсний талоныг 2013 оноос эхлэн 44325 өрхийн 240 мянган иргэнд өгдөг. Үүнээс насанд хүрсэн 124 мянган хүн байгаа.

6 өдрийн өмнө
Таван сая төгрөгийн гурван азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа

9 өдрийн өмнө
Мах экспортлох хэмжээг 40 мянган тонноор нэмнэ

Зудын эрсдэлт аймгуудаас мах экспортлох шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

1 сарын өмнө