Тагтаанаас болгоомжлохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв санууллаа

2
2020 оны 3 сарын 212020-03-21
Тагтаанаас болгоомжлохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв санууллаа

 

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тагтаанаас болгоомжлохыг сануулж байна.

Тагтаа нь жилд 7-8 удаа, нэгээс хоёр өндөг гаргадаг ба өндөг нь 18-20 хоногийн дараа ангаахай болж, 35-37 хоногийн дараа бие гүйцэнэ.

Аливаа зүйл хэт олшрохоороо хор уршиг дагуулдаг нь байгалийн хууль. Тагтаа нь сүрэглэн амьдардаг ба нэг сүрэгт хэдэн зуу, мянгаараа байх нь бий. Идэш тэжээл олдоцтой, сайн байвал үржил нь хурдан явагдаж, зан төрх нь ч өөрчлөгддөг байна.

Сүүлийн жилүүдэд хүмүүс буян үйлдэх нэрийдлээр тагтаа хооллон, тоо толгойг нь хот сууринд хэт олшруулсаар байна.

Тагтаа хот суурин газар олширч, учруулах хор уршгаас сэргийлэх зорилгоор дэлхийн зарим улс оронд зориудаар хооллохыг хориглоод байна.

2014 оны сүүлээр Баянгол дүүргийн XVI хороонд (“Гандантэгчэнлин” хийд орчим) тагтаа хооллохыг хориглосон. Судлаачдын үзэж байгаагаар тагтааны биологийн процесс нь хүмүүсийн буруугаас генетикийн өөрчлөлтөд орж, байгальдаа амьдрах чадваргүй, маш хурдан үрждэг болсны зэрэгцээ арьс, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тээх, тараах эрсдэлтэйг тогтоосон байдаг.

Тагтаанаас болгоомжлох шалтгаанууд:  

  1. Тагтаа нь 60 гаруй төрлийн нян, вирус тээгч бөгөөд энэ нь иргэд тэр дундаа хүүхэд, өндөр настанд аюултай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг
  2. Тагтааны ялгадас болох сангас болон арьс, өдөнд нь өвчин үүсгэх олон төрлийн шимэгч (хачиг, бүүрэг), нян, уураг агуулагддаг.
  3. Одоогоор тагтаанаас шууд дамждаг халдварт өвчин бүртгэгдээгүй ч шувууны томуу болон аливаа халдварт өвчин дэгдвэл хүнд маш богино хугацаанд халдвар тараах эрсдэлтэй.
  4. Тагтааны сангасд фосфорын хүчил болон бусад хүчиллэг бодис ихээр агуулдаг учир хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, нүдний өвчин, янз бүрийн арьсны харшил үүсгэх эрсдэлтэй.
  5. Тоо толгой өссөнтэй холбоотойгоор хотын орчны бохирдол дээд цэгтээ хүрч (1 бүл тагтаа жилд 12-15 кг сангас ялгаруулдаг), соёлын өв болон хөшөө дурсгал, барилга байгууламжид сөргөөр нөлөөлөхөөс гадна олноор бөөгнөрөх тагтааны жин, ялгаруулж буй сангас нь нийлээд барилгын хана, таазыг сүйтгэх хэмжээнд хүрдэг.

Иргэд маань иймэрхүү асуудалд ухаалгаар хандан, эдгээр амьтныг байгалийн жамаараа амьдрах, өсөж үржихэд нь туслах зорилгоор тухайн амьтныг зүгээр орхиж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.

Тагтааг энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг хэвээр үлдээхэд хүмүүс, бидний хичээл зүтгэл хэрэгтэй.

Санал болгох

“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

2 цагийн өмнө
БНСУ-д  байнга оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгээр илгээнэ

Сөүлээс  251, Токиогоос  255 иргэнийг  бүртгэж бүртгэл нь  баталгаажсан байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын талаас мэдэгдсэн. 

3 цагийн өмнө
Гаалийн байгуууллага гуравдугаар сард 93 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна

Гаалийн байгууллага 2020 оны  гуравдугаар сард   нийт 77  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн нэг байна.  Дээрх зөрчлүүдэд нийт 63.07  сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт  металл нь  37.8 сая   төгрөг болсон  байна.  

3 цагийн өмнө
Тусгаарлан хянаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэний шинжилгээнд Коронавирус илэрлээ. Ингээд ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан, танадалт судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна

4 цагийн өмнө