Говь-Алтайд өчигдөр 4 удаа газар хөдөлсөн нь 3.1-5.8 магнитуд хүчтэй байжээ

2020 оны 3 сарын 212020-03-21
Говь-Алтайд өчигдөр 4 удаа газар хөдөлсөн нь 3.1-5.8 магнитуд хүчтэй байжээ

 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т, Ө-4603’36’’, У-94004’12’’/ 03.20-ны өдрийн 11:03 цагт 5.8 магнитут, 11:14 цагт 3.6 магнитут, 11:55 цагт 4.5 магнитут, 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг өчигдөр өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагуудад ООГХ-ээс хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхэнээтэй холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, Есөнбулаг, Тонхил суманд 7 байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн байна гэж мэдэгдсэн.

Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт сумд болон Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын иргэдэд мэдрэгдсэн байна.

Энэ тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар, Д.Энхболд нар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

3 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

6 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

6 өдрийн өмнө