Коронавирусийн цахим орчинд үзүүлэх нөлөө

2020 оны 3 сарын 232020-03-23
Коронавирусийн цахим орчинд үзүүлэх нөлөө

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар дэлхийн олон улсад гараад байгаа. Энэ хүнд нөхцөл байдал дэлхийн бүх улс орны эдийн засаг, зам тээвэр, гадаад харилцаа зэрэг олон салбаруудад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд цахим орчин ч энэхүү нөлөөллөөс гадуур үлдэх боломжгүй байна. Цахим орчин нь олон нийтэд халдварын нөхцөл байдлын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, урьдчилан сэргийлэх давуу талтай ч мөн олон төрлийн эрсдэл дагуулж байгааг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

АНУ-ын Вашингтон хотын захиргаанаас ковид-19 халдварын нөхцөл байдлыг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд ашиглан “Phishing” халдлагууд үйлдэх болсон талаар сэрэмжлүүлэг гаргасан.

Кибер халдлага үйлдэгчид хохирогчийн өвчний халдварын талаарх айдас, болгоомжлол, энэ талаарх мэдээллийг олж авах хүсэлтийг  “Phishing” буюу цахим шуудангийн хорт код бүхий хавсралтыг нээх магадлалыг өсгөх зорилгоор ашиглах тохиолдол өсч байгаа тухай энэ сэрэмжлүүлэгт тусгажээ. Өөрөөр хэлбэл хохирогч руу хорт код бүхий хавсралттай цахим шуудан илгээхдээ аливаа нэгэн эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагыг төлөөлж, өвчний халдварын талаар мэдээ, мэдээлэл хэлбэрээр илгээх нь кибер халдлага амжилттай болох үндэс болж байна.

Энэ талаар АНУ-ын Вашингтон, Лас-Вегас хотын холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд одоогоор 10 орчим /pdf, mp4, docx гэх мэт/ төрлийн файлууд илрээд байгаа бөгөөд эдгээр файлууд нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг олзлох хортой код байхаас гадна “ransomware”, “crypto-miner” төрлийн хортой кодууд ч байгааг кибер аюулгүй байдлын судлаачид олж тогтоожээ.

Ухань коронавирусийн “Фишинг” давалгаа №1

Эхний давалгаагаар АНУ-ын Өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын төв /CDC/-ийг төлөөлж тус орны иргэд рүү халдаж эхэлсэн бөгөөд дотоодын хямралын удирдлагын систем байгуулсан тул шуудан хүлээн авагч иргэн /хохирогч/-ийг холбоос дээр дарж, тус системд бүртгүүлэхийг хүссэн утгатай цахим шууданг илгээх замаар халдлага хийж эхэлсэн байна. Хохирогчид холбоос дээр дарснаар Өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын төвийн хуурамч цахим хуудсанд хандаж хувийн мэдээллүүдээ алдаж байжээ.                                                                                                              

2019-nCOV “Фишинг” давалгаа №2

АНУ болон Их Британи улсуудыг чиглэсэн хортой код бүхий хавсралт файлтай өөр нэг “фишинг” давалгаа явагдаж буйг “Mimecast” аюулгүй байдлын фирм илрүүлжээ. Уг халдлага цахим шуудангийн хавсралттай танилцаж, ковид-19 халдвараас яаралтай сэргийлэх зөвлөмжтэй танилцахыг хүссэн утгатай цахим шууданг хохирогчид руу илгээх замаар үйлдэгдэж байсан байна.

 Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд дээрх төрлийн халдлагаас сэргийлэх дараах зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Үүнд:

  • Өвчний тархалт, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээллийг Засгийн газрын найдвартай эх сурвалжаас авах. Манай орны хувьд зөвхөн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл авах.
  • Хортой код эсэргүүцэх технологийн шийдэл /Жишээ нь: лицензтэй антивирусийн програм хангамж/-ийг ашиглах.
  • Кибер аюулгүй байдлаа хангах сонор сэрэмжээ дээшлүүлж, цахим ариун цэвэр сайтар сахих.

 Эх сурвалж:

  • Washington’s Consolidated Technology Services Agency – News reports: “Phishing attacks use coronavirus outbreak to trick victims”.
  • FOX 5 Las Vegas- News: “Las Vegas cyber security warns of scams tied to coronavirus” by Tiana Bohner.
  • Cybersecurity Insiders network – “Now meet the Cyber Threat in the name of Coronavirus” by Naveen Goud.
  • “Bleeping Computer” Технологийн цахим сэтгүүл – Coronavirus Phishing Attacks are actively targeting the US by Sergiu Gatlan

Санал болгох

Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

11 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.

12 цагийн өмнө
В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “Ковид-19”-ийн  халдвар илэрчээ. Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

2 өдрийн өмнө
COVID-19: Халдвар аваагүй 21 орон, 16 арал үлджээ

Өнөөдрийн байдлаар дэлхийд 595 мянган хүн өвчилж, 27 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

2 өдрийн өмнө