Цагдаагийн 12 албан хаагчийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2020 оны 3 сарын 232020-03-23
Цагдаагийн 12 албан хаагчийн хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Малайзын Авлигатай тэмцэх хорооноос тус улсын Замын цагдаагийн хэлтсийн дарга зэрэг замын цагдаагийн нийт 12 албан хаагчийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилж Пенан арлын Жорж таун хотын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Сэжигтнүүдийг цагдан хорьж шалгах ба тэдгээрийг мягмар гаригт Малайзын Авлигатай тэмцэх хорооны албан хаагчид баривчилсан юм. 

Хүнд даацын ачааны авто машинуудад хяналт тавихдаа ихээхэн хэмжээний хээл хахууль авсан гэж замын цагдаагийн албан хаагчдийг сэжиглэж байгаа юм.

Өнгөрсөн жил Малайзын Авлигатай тэмцэх хороо Автотээврийн газрын 70 гаруй албан хаагчийг даац хэтрүүлсэн хүнд даацын ачааны автомашины эсрэг арга хэмжээ аваагүйнхээ төлөө сар бүр 10000-36000 малайз ренгиттийн хээл хахууль авч байсан хэрэгт баривчилж байсан юм.

Эх сурвалж

Санал болгох

Үр хөндөлтийг хориглосон шийдвэрийг эсэргүүцэгчид зам талбайг хаалаа

Шинэ гаргасан хуулиар зөвхөн хоёр тохиолдолд үр хөндүүлж болохыг заажээ.

2 өдрийн өмнө
Өөх тос ихтэй хоол идэх нь зүрхний дутагдлаас сэргийлдэг

Судалгаагаар өөх тос ихтэй хоол идэх буюу кето дэглэм барих нь зүрхний дутагдал өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна эмчилж болохыг нээсэн байна.

2 өдрийн өмнө
НАСА саран дээр ус байгааг илрүүллээ

Одоогоор сарны гадарга дээрх усны хэмжээг ойролцоогоор 372  грамм гэж тогтоожээ.

2 өдрийн өмнө
Доналд Трамп: Цар тахал ийм нөхцөл байдалд хүрсэн нь миний буруу биш

90 минутын турш үргэлжилсэн сүүлийн халз мэтгэлцээний үеэр COVID-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, гадаад бодлогын тухай онцолсон юм.

6 өдрийн өмнө