Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо

2020 оны 3 сарын 232020-03-23
Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хоггүй ХОТ" аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн.

Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа Хогийн цэг дээр очиж ажиллалаа.

Энэ үеэр тус хорооны иргэн М.Батбаатар “Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэдгийг Хотын захирагчид хэлэв.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин “Хог хаягдлыг хорооноос ачдаг. Ачилт хийсэн боловч хөлдүүс нь бүрэн автахгүй байна. 10 байрны олон айлууд энд хог, үнс болон бусад хогоо ил задгaй хаясаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээг авч байгаа боловч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Энд байгаа 00-ыг шууд буулгах боломжгүй байсан учраас холбогдох газар хүсэлт гаргасан” хэмээн ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой” гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө. Мөн оршин суугчдад хандан “Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.

Санал болгох

Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

1 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

3 өдрийн өмнө
“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө

Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа.

16 өдрийн өмнө
Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

17 өдрийн өмнө