Гашуунсухайтын боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэх эхний цуваа хөдөллөө

2020 оны 3 сарын 232020-03-23
Гашуунсухайтын боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэх эхний цуваа хөдөллөө

 

Коронавирусийн улмаас өнгөрсөн хоёр сарын хугацаанд манай улс БНХАУ-д нүүрс гаргахаа зогсоогоод байсан. Харин өнөөдрөөс чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэллээ. Нүүрс тээвэрлэх үйл явц, бэлтгэл ажлыг хангахаар УОК-ын бүрэлдэхүүн Гашуунсухайтын боомтод ажиллаж байна. Манай сурвалжлагч О.Бямбагэрэл Гашуунсухайтын хилийн боомтоос мэдээлэл дамжуулж байна.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, “Өнгөрсөн жил 35 сая тонн нүүрс гаргасан. 35 саяын 25 сая нь энэ боомтоор гарсан. Одоогийн байдлаар нүүрс тээврийн 70 машин үзлэгт хамрагдлаа. Цаана байгаа чингэлгээ авч ирэх юм бол 23 машин нэмэгдэнэ. Ингээд нийт 93 машин үзлэг хийлгэж байгаа. Хятадын тал коронавирусгүй болсноо өчигдөр зарласан.

Хоёрдугаар сарын эхээр уг боомтоос 120 км цаана байгаа Өвөрмонголын Халиут баг дээр нэг тохиолдол гараад хоёрдугаар сарын 13-нд боомтыг хаасан.

Нүүрс зөөдөг 370-аад ААН байдаг. Одоогийн байдлаар 90-ээс дээш хувийн шаардлага хангасан 3 ААН байна. Энэ 70 машин уг гурван компанийн машин юм.

Боомт дээр тусгаарлах байрууд гаргасан байна. Хятадын талтай тохирсоноор бол манайхаас машин гарлаа, хилээр орлоо л бол чингэлгийг кранаар аваад буулгалаа, жолооч машинаасаа буухгүйгээр буцаж ирэх гэсэн зохион байгуулалт хийж байгаа юм байна.

Нүүрсийг чингэлгээр ачиж байгаа юм байна. Хятадын тал ч тийм шаардлага тавьж байгаа юм байна. Яагаад гэвэл тэвшин дээр ачихад буулгадаг ажилчид нь одоогоор ирээгүй байгаа аж. Хятадын талдаа бол ажил жигдрээгүй байна гэнэ. Яагаад удаад байна вэ гэхээр өглөөнөөс өдрийн 14 цаг гэхэд хаах юм байна. Хэрэв цагтаа багтахгүй Хятадын талд хонохоор бол тусгаарлалтад орох юм. Тиймээс яг 14 цагт хаалаа, хамгийн сүүлийн машин гарлаа 20 цаг гэхэд л буцаж орж ирсэн байх ёстой гэсэн зохицуулалт хийж байгаа юм байна.

Тиймээс Хятадын талтайгаа л сайн тохирох хэрэгтэй. Өнөөдөр 9 цагаас хойш 30-аад машин орсон. Яагаад удаад байна гэхээр нэгдүгээрт жолооч нар асуумж бөглөж байгаа. Хятад хэл дээр бөглөж байгаа болохоор удаж байгаа юм байна. Мөн ажилчид нь ажилдаа жигдэрч ороогүй байгаа юм байна. Учир нь ажиллах ажилчдыг заавал 14 хоног тусгаарлалтанд авсан байна. Аюулгүй талаасаа энэ маш зөв. Ингээд ажил жигдрэх үед шаардлага хангасан компаниудад зөвшөөрлийг ннь өгөөд явъя” гэв.

 

аөрх.jpg

Түүнээс “Чингэлгээр тээвэр хийдэг компани цөөхөн байдаг юм байна. Задгайгаар тээвэр хийхийг Хятадын талаас ойрын хугацаанд зөвшөөрөх болов уу” гэж асуухад “Хятадын тал одоогоор чингэлгээр тээвэрлэх шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт хорогдол гарахгүй. Буулгаад ачаад байхаар хорогдол их гардаг. Хоёрдугаарт, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа. Ачиж буулгах үед маш их хэмжээний тоос буудаг юм байна. Ийм учраас шууд чингэлэгтэй нь аваад ачиж байгаа аж. Гэхдээ яг ингээд явахад чингэлэг дутна л даа. 4 сая 200 мянган тонн нүүрс буучихсан байна. 130 тонноор нэг машинд ачлаа гэхэд 32.300 машин нүүрс буучихсан байна гэсэн үг. Энийг бол ингэж удааж болохгүй л санагдлаа. Яагаад гэвэл дээр нь овоолоод байхаар нүүрсний чанар муудна. Тиймээс нааш нь таталтаа хязгаарлах хэрэгтэй байх” гэлээ.

Мөн “Гол нь коронавирусийг нааш нь зөөвөрлөхгүйн тулд нүүрс тээврийг зогсоосон шүү дээ. Одоо энэ тээврээр жолооч нарын аюулгүй байдал хэр сайн хангагдсан байна вэ” гэж асуухад, “Манайхаас явж буй жолооч машинаасаа нэг ч гарахгүй. Хоол хүнс машинд бэлэн. Харин хонож л болохгүй” гэсэн хариулт өглөө.

Санал болгох

Сүх далайтал үхэр амар

Нэг гарц нь дотоодын аялал жуулчлал. Дэлгэр цаг ирж байна. Энэ олон хүнийг зунжин гэрт хорьж дийлэхгүй. Тэгэхээр энэ зах зээл дээр Монголын олон туршлагатай мэргэшсэн операторууд орж ирэх нь тодорхой. Бүгд нэг гараанаас хүч үзнэ. Монголчуудад зориулсан аяллыг шинэ түвшинд гаргаж ирнэ гэж харж байна.

7 цагийн өмнө
195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна

2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ

2 өдрийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

5 өдрийн өмнө
19 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх  хуудсыг дуусгавар болголоо

Ингээд арван есөн тэрбум, долоон зуун долоон мянга, нэг тэрбум хоёр зуун хорин долоон мянган төгрөгийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож, иргэдийн хохирол төлбөрийг барагдууллаа.

7 өдрийн өмнө