"TAGTAA PRIZE 2020" шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа

2020 оны 3 сарын 232020-03-23
"TAGTAA PRIZE 2020" шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа

 

Уран зохиол сонирхогч залуусын хүсэн хүлээдэг "TAGTAA PRIZE” шилдэг бүтээлийн уралдаан зарлагджээ. Энэхүү уралдаан яруу найраг, өгүүллэг, орчуулгын төрлөөр зохион байгуулдаг билээ.

“Гэгээн шувуу” утга зохиолын сангаас зохион байгуулдаг уг уралдаан шинэ залуу авьяастнуудыг нээн таниулахын сацуу, ялагчид нь сангийн хамтрагч Тагтаа Паблишинг хэвлэлийн газартай хамтран ажиллах боломжтой болох ажээ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2020.04.10 хүртэл хүлээж авах юм байна.

Уралдааны өмнөх ялагчид болох орчуулагч Б.Сувддулам зохиолч  Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь", Ян Мартелын "Пигийн амьдрал", Орхан Памукийн "Истанбул: Дурсамж ба хот" номуудыг орчуулсан билээ. Мөн яруу найраг, орчуулгын төрлийн ялагч М.Батбаяр Тагтаа Паблишингтай хамтран Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" романууд орчуулсан нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад тогтмол шалгарсаар байна.

"TAGTAA PRIZE-2020” уралдааны болзлыг энэ линкээр орж үзэх боломжтой.

 Э.Булган

Санал болгох

Уншигч | Бид хүн байх эрхтэй юу...

Зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг бид энэ удаагийнхаа “Уншигч” буланд онцолж, уншигчдын эргэцүүллийг хүргэхээр бэлтгэлээ.

11 цагийн өмнө
ШҮҮМЖ | Б.ГАНЧИМЭГИЙН НУУЦ

Монголын сэтгүүлзүйд ийм нэгэн “үзэгдэл” байгаа бол түүний бүтээмжийн нууцыг олж харахыг хичээх нь зүйн хэрэг. Ямартай ч сэтгүүлч Б.Ганчимэгт хандлага (approach), арга барил (tactic), арга зүй (method)-н хувьд хэд хэдэн нууц байгааг гаргаж тавихыг хичээе. Энэ нь мэдээж түүний ур чадварыг учир зүйтэйгээр тайлбарлах оролдлого юм

2 өдрийн өмнө