Дуут сумын соёлын төв яруу найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит болжээ

2020 оны 3 сарын 232020-03-23
Дуут сумын соёлын төв яруу найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит болжээ

 

Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийг монголын орчин үеийн яруу найргийн томоохон төлөөлөгч , "Болор цом"-ын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгожээ.   Тэрбээр “Сарны жим”  “Ойрад аялгуу” “Сэргэн мандлын сар” “Хат урсгал” "Зүүн гарын эзэнт шүлэгс" зэрэг яруу найргийн ном туурвисан билээ.

Ховд аймгийн Дуут сум нь бичгийн хүмүүс, яруу найрагчдаараа хэзээнээс алдартай. Жүжгийн зохиолч, яруу найрагч Даваасүрэнгийн Чинзориг, яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр нар энэ суманд төржээ.

Түүнчлэн Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймгийн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит, Тагнуулын газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгожээ.

Э.Булган

 

Санал болгох

Уншигч | Бид хүн байх эрхтэй юу...

Зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг бид энэ удаагийнхаа “Уншигч” буланд онцолж, уншигчдын эргэцүүллийг хүргэхээр бэлтгэлээ.

10 цагийн өмнө
ШҮҮМЖ | Б.ГАНЧИМЭГИЙН НУУЦ

Монголын сэтгүүлзүйд ийм нэгэн “үзэгдэл” байгаа бол түүний бүтээмжийн нууцыг олж харахыг хичээх нь зүйн хэрэг. Ямартай ч сэтгүүлч Б.Ганчимэгт хандлага (approach), арга барил (tactic), арга зүй (method)-н хувьд хэд хэдэн нууц байгааг гаргаж тавихыг хичээе. Энэ нь мэдээж түүний ур чадварыг учир зүйтэйгээр тайлбарлах оролдлого юм

2 өдрийн өмнө