Монгол нууц товчоо сонсдог хэлбэрээр АНУ-ын конгрессын номын санд байршуулжээ

2020 оны 3 сарын 232020-03-23
Монгол нууц товчоо сонсдог хэлбэрээр АНУ-ын конгрессын номын санд байршуулжээ

 

Монголын эзэнт гүрний үеийн түүх, уран зохиолын хосгүй өвийн нэг болох "Монголын нууц товчоо"-г сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Оюунбат сонсдог хувилбараар бүтээж, АНУ-ын Конгрессын номын санд байршуулжээ.

Тэрбээр, "Академич Цэндийн Дамдинсүрэн гуайн 1940 онд уран сайхны хэлбэрт оруулсан зохиолоос эх авч дуун хөрвүүлгээр бүтээсэн байна.  

Дэлхийн номын санд хадгалагдаж буй энэхүү бүтээлийг “Монголын нууц товчоо” бичигдсэний 780 жилийн ойг тохиолдуулан дуун хэлбэрт оруулж, өнгөрсөн сарын 22-ны өдөр АНУ-д хэвлүүлжээ.

Дашрамд сонирхуулахад,  Г.Оюунбат АНУ-ын "I Global" их сургуульд суралцахын зэрэгцээ "Voice of the people" дүрс бичлэгийн цуврал бүтээл, Монголын болон дэлхийн сор бүтээлүүдийг дуун хэлбэрт хөрвүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Э.Булган

Санал болгох

Уншигч | Бид хүн байх эрхтэй юу...

Зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг бид энэ удаагийнхаа “Уншигч” буланд онцолж, уншигчдын эргэцүүллийг хүргэхээр бэлтгэлээ.

10 цагийн өмнө
ШҮҮМЖ | Б.ГАНЧИМЭГИЙН НУУЦ

Монголын сэтгүүлзүйд ийм нэгэн “үзэгдэл” байгаа бол түүний бүтээмжийн нууцыг олж харахыг хичээх нь зүйн хэрэг. Ямартай ч сэтгүүлч Б.Ганчимэгт хандлага (approach), арга барил (tactic), арга зүй (method)-н хувьд хэд хэдэн нууц байгааг гаргаж тавихыг хичээе. Энэ нь мэдээж түүний ур чадварыг учир зүйтэйгээр тайлбарлах оролдлого юм

2 өдрийн өмнө