Увсад жирэмсэн эмэгтэйчүүд тээвэрлэж явсан эмнэлгийн машин цасанд суусныг гаргажээ

2020 оны 3 сарын 242020-03-24
Увсад жирэмсэн эмэгтэйчүүд тээвэрлэж явсан эмнэлгийн машин цасанд суусныг гаргажээ

 

Увс, Баян-Өлгий зэрэг аймагт өчигдөр цас орж, Ховд аймагт бороо орсон.

Өчигдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн “Англах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойл зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ Иргэн Ж /22 настай, эрэгтэй/, С /14 настай, эрэгтэй/ нар 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг онцгойгийнхон 23:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Бугат сумын мэргэжлийн ангийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, 2 автомашин, нийт 12 хүн, 3 автомашинтай 02:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Ховд сумаас Улаангомын чиглэлд явж байсан аймгийн Эрүүл мэндийн төвийн 2 жирэмсэн эх авч явсан Пургон загварын автомашин цасанд суусан дуудлага өнгөрсөн шөнө 01:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 02:50 цагт очиж 10 минут ажиллаж автомашиныг татан гаргасан байна.

Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын Хар толгой багийн нутаг “Шүүж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км/ малчин Г /45 настай, эрэгтэй/, А /22 настай, эрэгтэй/ нар малтайгаа хамт цасанд боогдсон дуудлагыг өнгөрсөн шөнө 03.24-ний өдрийн 02:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 04:10 цагт очиж “Шүүж” гэдэг газраас иргэн Г, А нарыг эсэн мэнд олжээ.

Маргааш буюу 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус  хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар дулаарна гэдгийг албаныхан мэдээллээ.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

5 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

7 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

8 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

8 өдрийн өмнө