Хөл хорионд буй хүүхдүүдэд зориулж уралдаан зарлажээ

2020 оны 3 сарын 242020-03-24
Хөл хорионд буй хүүхдүүдэд зориулж уралдаан зарлажээ

 

Хөл хорионы үед сурагч багачуудыг номтой нөхөрлүүлэх, хөгжүүлэх, номонд дуртай хүүхдүүд олон байгаа шүү гэж урам зориг өгөх зорилгоор “Бид номтой хамт” сэдвийн хүрээнд номын хамт зургаа авахуулж, тэрхүү номын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцах уралдаан зарлажээ.

Уг уралдаанд хөл хорионд ороод буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох боломжтой бөгөөд 20 гаруй хүүхдийг шалгаруулан номоор шагнахаар болсон байна. Уралдаанд Alphabook пэйж хуудсаар дамжуулан оролцох аж.

Хөл хорионы үед уншсан номоосоо юу олж мэдсэн тухайгаа бичиж, фото зургийн хамт оруулах, бусад хүүхдүүдийг ном уншихыг уриалсан агуулгатай байхыг уралдаан зохион байгуулагчдаас онцолсон байна.

Санал болгох

Уншигч | Бид хүн байх эрхтэй юу...

Зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг бид энэ удаагийнхаа “Уншигч” буланд онцолж, уншигчдын эргэцүүллийг хүргэхээр бэлтгэлээ.

11 цагийн өмнө
ШҮҮМЖ | Б.ГАНЧИМЭГИЙН НУУЦ

Монголын сэтгүүлзүйд ийм нэгэн “үзэгдэл” байгаа бол түүний бүтээмжийн нууцыг олж харахыг хичээх нь зүйн хэрэг. Ямартай ч сэтгүүлч Б.Ганчимэгт хандлага (approach), арга барил (tactic), арга зүй (method)-н хувьд хэд хэдэн нууц байгааг гаргаж тавихыг хичээе. Энэ нь мэдээж түүний ур чадварыг учир зүйтэйгээр тайлбарлах оролдлого юм

2 өдрийн өмнө