Өрнийн сонгодог тууль “Одиссэй”-г монгол хэлнээ хөрвүүллээ

2020 оны 3 сарын 242020-03-24

 

Өрнийн уран зохиолын эртний гайхамшигт бүтээлд тооцогддог "Одиссэй" туулийг монгол хэлнээ анх удаа МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан хөрвүүлжээ. 

"Одиссэй"  туулийг дэлхийн бараг бүхий л хэлд хөрвүүлсэн аж.  Энэхүү тууль 24 бүлэг  “хайлаан”-тай, нийтдээ 14 мянга гаруй шад шүлэг багтаасан бүтээл юм.

“Илиада”,  “Одиссэй”  хос туулийг НТӨ 725-675 оны хооронд бичсэн гэж үздэг бөгөөд  зохиогч нь  өнөөг хүртэл маргаантай байна. Эртний сод туурвилч, домог тааврын эзэн сохор туульч Хомэрийг зохиосон гэдэг таамаглал хамгийн өргөн тархжээ. Хомэрийн шүлэг, найраглалуудыг дундад эртний тууль болон романы төрлийн үндсийг тавьсан гэж онолчид үздэг байна.

Э.Булган

90441201_3071698852850141_405290143595888640_n.jpg
90441201_3071698852850141_405290143595888640_n.jpg

 

Санал болгох