Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

2020 оны 3 сарын 242020-03-24
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

 

Увс аймагт энэ сарын 21-ны өдөр 53 оюутныг тусгаарлажээ. Тодруулбал, УОК-ийн шийдвэрээр ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ.

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

Үүнээс гадна Кызылээр дамжин Монголд ирсэн дөрвөн иргэнийг Увс аймагт тусгаарласан байна.

 Э.Булган

Санал болгох

Архангай аймагт гал гарч 5 настай хүү нас баржээ

Өчигдөр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайтай орших Номгон багийн “Гурвалжин” хэмээх газарт гал гарч, малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан байна.

2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн ОБГ харуул Ц.Сэрдамбад таван ханатай гэр өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

1 өдрийн өмнө
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

9 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

20 өдрийн өмнө