Маргааш болох Наурызын баярыг гэртээ тэмдэглэхийг уриалав

2020 оны 3 сарын 212020-03-21
Маргааш болох Наурызын баярыг гэртээ тэмдэглэхийг уриалав

 

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Коронавирус /covid-19/ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан улсаас 3 дугаар сарын 13-ны өдөр ирж гэр гэртээ тусгаарлагдаж байгаа 59 иргэдийн эрүүл мэндийг ажиглах 14 хоногийн дуусах хугацаа нь болох 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл аймаг, сумдын төвөөс орох гарах зорчигч тээврийн зорчих хөдөлгөөний хязгаарласан шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгав.

2. Улсын Онцгой комиссоос Цагаан сар, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурыз баярыг тэмдэглэхийг хориглосон учир болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Наурызын баярын өдөр буюу 03 дугаар сарын 22-ны өдрийн 10.00-20.00 цаг хүртэл Өлгий сумын төвийн авто тээврийн хөдөлгөөнийг хориглов.

3. Наурызын баяр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвийн хүнс болон малын зах зэрэг хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг зогсоoв.

4. Коронавирус /covid-19/ өвчнөөс урьдчилан сэргийлэх, Наурызын баярыг иргэд гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх талаар ухуулан таниулах ажил зохион байгуулахыг Орон нутгийн олон нийтийн радио телевизийн захирал Н.Оспан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нарт тус тус үүрэг болголоо.

Иймд ард иргэд маань төр засгийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, Наурызын баяраар айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна.

Санал болгох

Уншигч | Бид хүн байх эрхтэй юу...

Зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг бид энэ удаагийнхаа “Уншигч” буланд онцолж, уншигчдын эргэцүүллийг хүргэхээр бэлтгэлээ.

11 цагийн өмнө
ШҮҮМЖ | Б.ГАНЧИМЭГИЙН НУУЦ

Монголын сэтгүүлзүйд ийм нэгэн “үзэгдэл” байгаа бол түүний бүтээмжийн нууцыг олж харахыг хичээх нь зүйн хэрэг. Ямартай ч сэтгүүлч Б.Ганчимэгт хандлага (approach), арга барил (tactic), арга зүй (method)-н хувьд хэд хэдэн нууц байгааг гаргаж тавихыг хичээе. Энэ нь мэдээж түүний ур чадварыг учир зүйтэйгээр тайлбарлах оролдлого юм

2 өдрийн өмнө