Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарлав

2020 оны 3 сарын 222020-03-22
Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарлав

 

УОК-ийн шийдвэрээр өнөөдөр буюу 3-р сарын 22-ны 06:30 цагт ОХУ-д суралцдаг, Алтанбулагын боомтоор нэвтэрсэн 44 иргэнийг Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БОЭТ, Эрдэнэт сувиллын цогцолборын албан хаагчид эмч мэргэжилтэнгүүд хамтран 4 иргэнийг Халдвартын тасагт тусгаарлан, 40 иргэнийг Эрдэнэт сувиллын цогцолборт ажиглалтанд авах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.

Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын чиглэлийн улсын байцаагчид биечлэн оролцож хяналт тавин ажиллалаа.

Эх сурвалж: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

3 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

6 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

6 өдрийн өмнө