Д.Нямхүү: Бидний эмчилгээний тактик зөв байна

20
2020 оны 3 сарын 222020-03-22
Д.Нямхүү: Бидний эмчилгээний тактик зөв байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1951 хүн тусгаарлах байранд байна. Хилийн боомтуудтай аймгуудад тусгаарлагдсан иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн тусгай үүргийн нислэгийн 4 онгоц, иргэдийг зөөсөн автобус, байрлаж буй өрөө зэрэгт халдваргүйжүүлэлт байнга хийж, үйлчилсэн эмч онгоцны ажилчдад шинжилгээ тусгааралалт аваад байгаа. Монгол Улсын хийж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь дэлхийн нийтэд жишиг болж байгааг хэлэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сөүл Улаанбаатар чиглэлий нонгоцоор ирсэн 89 хүн, нийт 153 хүний хариу гарч халдвар илэрсэнгүй. Өчигдөр Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Ийм сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь одоо сайжирч байна. Бидний эмчилгээний тактик маш зөв байгаа" гэлээ.

 

 

 

Санал болгох

Сэлэнгэ аймгийн Мандал суманд  коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал , нөхрийгөө  Энэтхэг улсад эмчлүүлээд буцахдаа  Турк улсаар дамжин  ирсэн манай улсын нэг эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэгүүд илэрсэн байна.

16 минутын өмнө
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив. 

1 цагийн өмнө
“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

3 цагийн өмнө
БНСУ-д  байнга оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгээр илгээнэ

Сөүлээс  251, Токиогоос  255 иргэнийг  бүртгэж бүртгэл нь  баталгаажсан байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын талаас мэдэгдсэн. 

4 цагийн өмнө