МАН: Дундаж орлоготой иргэдээ түлхүү дэмжинэ

2020 оны 3 сарын 242020-03-24
МАН: Дундаж орлоготой иргэдээ түлхүү дэмжинэ

Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ.

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлахдаа  “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэс болгосон байна. Түүнчлэн 2016-2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэд олон нийтийн өгсөн үнэлэлт, салбарын эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөрийн хөтөлбөрийн талаар Л.Оюун-Эрдэнэ, "МАН-ын Мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр юм. Алсын хараа хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулсан. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн санаа өгсөн. Одоо уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн бариад байна.

Мөрийн хөтөлбөр хэрэгжих тооцоо судалгаатай, хэмжигдэх хугацаатай байх ёстой. Дэлхий даяар тархсан COVID-19 эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ, улс орон ирэх 4 жилд ч өрийн дарамттай байна. Чингис, Самурай, Мазаалай бондын өр болох 1.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ бүхэнд үндэслэн хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийн гол үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилготой, эдийн засаг өрх бүхэнд хүртээмжтэй байх талыг илүү харснаараа ач холбогдолтой" гэсэн юм.

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

12 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

15 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө