Алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

2020 оны 3 сарын 252020-03-25
Алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

 

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар нэг өдрийн цалингаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа Хэнтий аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн алба хаагчдад хандивлалаа.

Алба хаагчдын цалин болох 2.970.000 төгрөгийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Хатанбаатар, Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Т.Ганбаатар нар Аймгийн онцгой комиссын гишүүн, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунд 300 ширхэг амны хаалтын хамт хүлээлгэн өглөө.

 

 

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

11 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

15 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө