Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 3500 хүнийг тусгаарласан

2020 оны 3 сарын 262020-03-26
Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 3500 хүнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,500 хүнийг тусгаарлаж, яг одоогийн байдлаар 2,126 иргэн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол илэрсэн бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. Хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан. Одоогоор халуун нь хэвийн болсон байгаа. Хоёр дахь иргэн  бие нь  зарайгаад  байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн. Ийм хоёр иргэнийг тусгаарласан.

Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг  тусгаарласан байгаа. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Түргэн тусламжийн дуудлага дээр байнга хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1323 дуудлага хүлээн авсан байна. Ихэнх нь бага насны хүүхдийн дуудлага байна.

Мөн бид тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах, бэлтгэхэд нэлээд анхаарч байна. 

Ялангуяа, тусгай үүргийн онгоцоор гаднаас иргэдийг авчрах шийдвэр гарвал тохирсон бэлтгэлүүдийг хийж байна.

Тусгаарлах байруудыг амралт, сувилал, зочид буудал, их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр гаргаад эхний удаад Улаанбаатар хотод болон хотыг тойрсон тусгаарлах байранд нийт 20,000 хүнийг хэрхэн тусгаарлаж болох талаар судалгаа гаргасан" гэлээ.

Санал болгох

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив. 

42 минутын өмнө
“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

2 цагийн өмнө
БНСУ-д  байнга оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгээр илгээнэ

Сөүлээс  251, Токиогоос  255 иргэнийг  бүртгэж бүртгэл нь  баталгаажсан байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын талаас мэдэгдсэн. 

3 цагийн өмнө
Гаалийн байгуууллага гуравдугаар сард 93 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна

Гаалийн байгууллага 2020 оны  гуравдугаар сард   нийт 77  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн нэг байна.  Дээрх зөрчлүүдэд нийт 63.07  сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт  металл нь  37.8 сая   төгрөг болсон  байна.  

4 цагийн өмнө