Дархан-Уул аймагт 170 иргэн тусгаарлалтад байна

2020 оны 3 сарын 262020-03-26
Дархан-Уул аймагт  170 иргэн тусгаарлалтад байна

Дэлхий нийтийн цар тахал шинэ төрлийн корона вирусын тархалт улам бүр эрчимжиж, манай улсад нийт 11 тохиолдол илэрсэн талаар өнөөдөр /2020.03.26/  эрүүл мэндийн яамнаас мэдээллэсэн. Тодруулбал  сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол илэрсэн бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол хэмээн  үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.  Тэгвэл эл асуудлаар хилийн боомтуудтай ойр  байрлах аймгуудаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Дархан-Уул аймгийн засаг даргын тамгийн газар 

Өчигдөр  шөнө ОХУ-аас  Сэлэнгэ аймгийн Алтан булаг боомтоор  манай улсын  23 иргэн ирсэн.  Өнөө өглөөний /2020.03.26/ байдлаар 4 иргэн ажиглалтаас гарч байгаа бөгөөд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт 170 иргэн байна. Ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, халуурсан хүн байхгүй.Тусгаарлах байруудад нийт эмч 6, сувилагч 7, үйлчлэгч 7, тогооч 2 бүгд 22 хүн ажиллаж байна. Ажиглан тусгаарлах байрны хамгаалалтад цагдаагийн 7 алба хаагч, 4 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ажиглалтаас гарч буй иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлахаас гадна ажиглана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээллэх зэргээр эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагах юм.

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар.jpg
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга Г.Баатар.jpg

Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгийн газар 

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 25-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр" Алтанбулаг боомтоор:- ачааны 3 автомашинаар 4 зорчигч, суудлын 1 автомашинаар 2 зорчигч, явганаар 43 зорчигч нийт 49 зорчигч хилээр нэвтэрсэн. Зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж, асуумж судалгаа аван халууныг хэмжин нэвтрүүлж, Орхон аймаг руу 40 иргэнийг шилжүүлж, Алтанбулаг сумын ЗДТГ-ын тусгаарлах байранд 1 иргэнийг тусгаарласан. 3 дугаар сарын 25-ны 01:00 цагт хилээр дамжин орж ирсэн 4 иргэнийг Алтанбулаг сумын дамжин өнгөрөх “А” байранд түр хязгаарлаад байна. Тус боомтоор гарах чиглэлд 11 ачааны машинаар 11 жолооч зорчигч хил нэвтэрсэн" гэв. 

Увс аймгийн онцгой.jpg
Увс аймгийн онцгой.jpg

Увс аймгийн засаг даргын тамгийн газар 

 УОК-ийн шийдвэрээр  3-р сарын 21-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа. Тэдгээр оюутнууд Кызыл хотноо эмчийн хяналтанд байсан бөгөөд  Улаангомд тээвэрлэн ирж тусгаарлах байранд байрлуулаад байна. Оюутнуудыг 14 хоногийн хугацаанд тусгаарлах бөгөөд УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу ажиллах юм. 

Санал болгох

З.Энхболдыг гүтгэсэн ч хууль Л.Наранбаатарт ашигтайгаар тусчээ

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг гүтгэсэн зөрчилд Гложекс Монголиа компанийн захирал Л.Наранбаатарт цагдаагийн байцаагч хоёр сая төгрөгийн торгууль өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд тавьсан.

37 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Мандал суманд  коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал , нөхрийгөө  Энэтхэг улсад эмчлүүлээд буцахдаа  Турк улсаар дамжин  ирсэн манай улсын нэг эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэгүүд илэрсэн байна.

2 цагийн өмнө
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив. 

2 цагийн өмнө
“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

4 цагийн өмнө