Коронавирусийн шинжилгээнд хамрагдсан 750 монгол иргэдийг тусгай нислэгээр авчирна

1
2020 оны 3 сарын 262020-03-26
Коронавирусийн шинжилгээнд хамрагдсан 750 монгол иргэдийг тусгай нислэгээр авчирна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. БНСУ болон Япон улсад суугаа монгол иргэдийг тусгай үүргийн нэмэлт нислэгээр авчрах шийдвэр гаргажээ.

Нислэгийн хуваарийн хувьд:

- Дөрөвдүгээр сарын 2-нд өглөө 08:00 цагт Сөүл - Улаанбаатар,
- Дөрөвдүгээр сарын 3-нд 01:00 цагт Токио - Улаанбаатар,
- Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт Сөүл - Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх юм.

Эх орондоо буцах хүсэлтэй 4805 иргэн байгаагийн хоёр мянга гаруй нь Сөүл хотод байна. Дээрх гурван нислэгээр нийт 750 иргэн ирнэ. Иргэд тухайн улсдаа шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлагыг тавих юм.

Эх орондоо ирснийх нь дараа 21 хоног тусгаарлана.

Санал болгох

Дархан, Эрдэнэт хотын статустай боллоо

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байгаа юм.

8 цагийн өмнө
Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргалаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан А/130 тоот тушаал гарган, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

9 цагийн өмнө
Туул голын эрэг дагуух газрыг “Алдар” спорт хорооныхон цэвэрлэжээ

Батлан хамгаалахын яамны харъяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид энэ сарын 23-ны өдөр Туул гол орчмын эрэг дагуух 11,8 км газрыг цэвэрлэсэн байна.

10 цагийн өмнө
ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна.

11 цагийн өмнө