GUYS хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр толилуулна

2020 оны 3 сарын 262020-03-26
GUYS хамтлаг тоглолтоо МҮОНРТ-ээр толилуулна

 

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, гэртээ буй иргэддээ контент хандивлахаар GUYS хамтлаг тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтыг Үндэсний олон нийтийн радио телевизээр энэ сарын 28-29-ны өдөр дамжуулах аж.

Энэ сарын 28-ны өдрийн 12.00 цагаас эхлэх "Хайрын бүжиг" тоглолт үзэгчдэд гараа сайтар угаахын сацуу маскаа тогтмол зүүж "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалах юм байна. Харин энэ сарын 29-нд 12.00 цагаас "Амьдрал үргэлж сайхнаараа" тоглолтоо толилуулахаар болжээ.

 

Санал болгох