Тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж, төлбөр нь нэг сая 50 мянган төгрөг боллоо

2020 оны 3 сарын 262020-03-26
Тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж, төлбөр нь нэг сая 50 мянган төгрөг боллоо

Улсын онцгой комисс хуралдаж, иргэдийн тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгах шийдвэр гаргалаа.

ОБЕГ-ын дарга, генерал Т. Бадрал, "Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг эрүүл мэндийн байгууллагаас тавьсан. Эрүүл мэндийн байгууллагуудаас COVID 19-ын нууц үе нь 5.5-19 хоног гэж байсан бол хамгийн багадаа 21 хоног болгох дүгнэлт гаргасан.

Тиймээс сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн 1,000 орчим иргэний тусгаарлах хугацаа 14 хоног байсныг дахин долоо хоногоор сунгаж байна. 

Мөн эрүүл мэндийн байгууллагаас гаднаас импортлогдож орж ирсэн халдвар бие биедээ халдварлах магадлал өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс тусгаарлагдах байранд нэг өрөөнд нэг хүнийг байрлуулна. Зочид буудал, ААН-тэй дайчилгааны хуулийн дагуу хамтарч ажиллана.

Үүнийг дагаад гадаадаас ирж байгаа иргэдийн тусгаарлах байрны төлбөр 1,050,000 төгрөг болж нэмэгдэж байгаа" гэв.

 

Санал болгох

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

1 өдрийн өмнө
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.

1 өдрийн өмнө
Хууль бусаар агнасан загас тээвэрлэж яваад баригджээ

Эмээлтийн АТШНТ-оор зургадугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Б  хууль бусаар агнасан загас, тээвэрлэж явсныг хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна.

1 өдрийн өмнө
Хоол үйлдвэрлэлийн газруудаас арчдас авахад 59.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна

2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

1 өдрийн өмнө